Тавтай морилно уу ♥

№4в Ургамлын гэрлийн хангамж: Тариалангийн талбайн ургамалд нарны цацрагийн хэмжээг зохицуулах

Тариалангийн талбайн ургамалд нарны цацрагийн хэмжээг зохицуулах

Ургамалд нарны цацрагийн тоо хэмжээг зохицуулах асуудал нь үйлдвэр-
лэлийн чухал ач холбогдолтой. Ургамалд ирж байгаа нарны цацрагийн
тоо хэмжээ ихдэх нь ургамлын ургалтанд сайн муу хоёр талын нөлөө
үзүүлнэ. Ургамалд нарны цацраг багадах явдал муу учир түүнд зохи-
цуулалт хийх хэрэгтэй. Ургамалд ирж байгаа нарны цацрагийн тоо хэм-
жээг зохицуулах явдал нь их хэмжээний тариалангийн талбайд шаардаг-
дана. Үүний тулд цацрагийн өргөргийн болон уртрагийн хуваарилалтыг
тодорхойлох хэрэгтэй. Нарны цацрагийн хуваарилалттай холбоо бүхий ургамалд өгөгдөж байгаа цацрагийн тоог зохицуулах хэрэгтэй.

Энд S o -хэвтээ гадаргууд ирж байгаа нарны цацрагийн тоо хэмжээ, β
нарны тусгал гадаргад перпендикуляр тусгалаас хэлбийх өнцөг, S – ту-
хайн нэгж гадаргууд тусаж байгаа нарны цацрагийн тоо. β нь нар чанх
орой дээр байхад 0 ◦ байх бөгөөд гадаргуугийн налуу, азимут өнцөг, өр-
гөрөг, нарны хазайлт, дэлхий хоногийн эргэлтийн хугацаанаас хамаарах
цагийн өнцөг зэргээс хамаарч өөрчлөгддөг.
Ургамал тариалалтын чиг Тариалалтын чигийг тогтоохдоо аж ахуйн
хязгаар зам, тээвэр, ус, ой модны байрлал зэргийг харгалзах хэрэгтэй.
Дээрх томьёо ба ойролцоох станцын S o -ыг тодорхойлсон ажиглалтаар
талбай дахь ургамлын хойд, өмнөд ба баруун зүүн хэсгүүдэд авч байгаа
дулааны тоо хэмжээг тодорхойлж улмаар тэдгээрийн авч байгаа эрчим
хүчний тооны зөрүүг гаргаж доор дурдсан тойм дүгнэлтийг хийж болно.

  1. Ургамлын ургалтын явцад бүх өргөргүүдэд баруунаас зүүн тийш чиг-
    лэснийг бодвол хойт өмнөт хэсэг их хэмжээний энергийг авна.
  2. Нар их өндөрлөгт байгаа зуны цагт тухайлбал 6-р сард зөрүү нь нэмэгдэнэ.
  3. Газарзүйн өргөрөг бага хэсэгт зөрүү нь өмнөдийнхээс их байна.

Баруунаас зүүн тийш чиглэсэн ургамалд үд дундын нарны туяа их нөлөөтэй бөгөөд
энэ туяанд ягаан ба хэт ягаан богино долгион их байна. Өмнөтөөс хойш
чиглэсэн ургамалд өглөө, оройны туяа ихээр үйлчлэх бөгөөд энэ туяа нь
спектрийн бага хүчтэй долгионы хэсгийг хадгалсан байна. Иймээс янз
бүрийн чиглэлтэй ургамлууд нь нарны цацрагийн тоо хэмжээг харилцан
адилгүй аваад зогсохгүй бас спектрийн янз бүрийн бүрэлдэхүүнийг авна.
Дээр дурдсанаас дүгнэлт хийхэд хойтоос өмнөт рүү чиглэсэн ургамлын
ургацын чанар ба тоо хэмжээ нь баруунаас зүүн тийш чиглэснээс өөр
байна. Ургацын их ба бага байх түүний чанарын өөрчлөлт нь ургамал
тус бүрийн нарны цацрагийг авах бодит шаардлагаас хамаарна.
Ургалтын чигийг сонгох явдал нь ургамлын ургацыг нэмэгдүүлэх, түү-
ний чанарыг дээшлүүлэх агротехникийн үр ашигтай аргын хэлбэр мөн.

0 responses on "№4в Ургамлын гэрлийн хангамж: Тариалангийн талбайн ургамалд нарны цацрагийн хэмжээг зохицуулах"

    Leave a Message

    Your email address will not be published.

    ©EMoU Studio

    Setup Menus in Admin Panel

    WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
    error: Content is protected !!
    X