Тавтай морилно уу ♥

№6. АЛСЫН БАРАА БУЮУ ҮЗЭГДЭХ ОРЧИН

Алсын бараа гэж тодорхой зайд байрлах объект зайнаас ялгарч харагдахыг хэлнэ. Алсын барааг миллээр эсвэл километрээр хэмжинэ. Агаар маш тунгалаг үед хэдэн арван километрийн алсаас аливаа зүйлсийг харж болох учир алсын бараа маш сайн гэж үзэж болно. Тиймээс агаарын найрлага дахь азот, хүчилтөрөгч, аргон зэрэг нь бусад хүчин зүйлс шиг алсын барааг муутгахад нөлөөлдөггүй байна. Алсын бараа буюу үзэгдэх орчинг хязгаарладаг хэд хэдэн шалтгааны талаар товчхон авч үзье.
Манан: Алсын бараа манангаас болж хамгийн ихээр мууддаг байна. Манан бол газарт буусан үүл юм. Үүлтэй үед тэнгэрийг харах боломжгүй байдгийн адилаар манантай үед бүх чиглэл дэх үзэгдэх орчин хязгаарлагддаг. Бөмбөрцөг хэлбэрийн жижиг усны уураас үүлний дуслууд бүрдэж манан үүснэ. Өтгөн манантай үед ихэвчлэн шиврээ бороо ажиглагдана. Өтгөн манан бууснаар алсын барааг ¼ км-ээр муутгана.
Үйлвэр ба техникээс ялгаруулах утаа: машин болон үйлдвэрүүдээс гарч буй утаа, тортог нь алсын барааг муутгах бас нэгэн шалтгаан болдог. Хэсэг газарт гарсан гал, ой хээрийн түймэр зэргээс мөн агаарт тоосонцор их хэмжээгээр цацагдаж үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл нэмэгддэг юм.
Утаат манан: утаа ба мананг нэгтгэсэн нэршил бол утаат манан юм. Утаа тортог, далайн давс, униар ба бусад бохирдуулагчид нь чийгийн хувьд маш сайн конденсацийн цөм болж чаддаг. Үзэгдэх орчинг хязгаарладаг эдгээр хүчин зүйлс чийгтэй холилдож алсын барааг улам муутгана. Алсын барааг муутгадаг бусад хүчин зүйлсэд хур тунадас, шороон шуурга, цасан шуурга зэрэг багтана.

Эх сурвалж: theweatherprediction.com

March 25, 2020

0 responses on "№6. АЛСЫН БАРАА БУЮУ ҮЗЭГДЭХ ОРЧИН"

    Leave a Message

    Your email address will not be published.

    ©EMoU Studio

    Setup Menus in Admin Panel

    WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
    error: Content is protected !!
    X