Тавтай морилно уу ♥

№7. САЛХИНЫ ӨРӨВХИЙЛӨЛТ

Салхины хурд хэсэг хугацаанд ихсэхийг салхины өрөвхийлөлт гэж нэрлэнэ. Салхи салхилж байгаа үед өрөвхийлөлт аль ч хугацаанд ажиглагдаж болно. Өрөвхийлөлт гэдэг нь маш богино хугацаанд салхины хурд нэмэгдсэнээс болж үзүүлж буй хүч юм. Өрөвхийлөлт хэрхэн яаж, юунаас болж үүсдэг вэ? Газрын гадаргын дагуу агаар нэгэн жигд хурдаар урсаж чадахгүй болоход өрөвхийлөлт бий болдог. Ургамал бүрхэвч, газрын гадарга, өндөр байшин барилга болон далайн түвшний ялгаатай байдлуудын нөлөөгөөр салхины хурд бусад газар нутгийнхтай харьцуулахад илүү багасдаг. Мөн газрын гадарга орчимд буй агаар тодорхой өндөрт буй агаартай харьцуулахад илүү их үрэлтийн хүчнй нөлөөн дор оршино. Үрэлтийн хүчний нөлөөгөөр газрын гадарга дагуу турбулент салхи бий болж, өрөвхийлөлт үүсэх таатай нөхцөл бүрддэг юм. Газрын гадаргын үрэлтийн хүчнй нөлөө маш бага байх дээд түвшний агаар тэгш гадаргуугаар урсдаг учраас энэ түвшний салхины өрөвхийлөлтийг дурдах шаардлагагүй бөгөөд агаар мандлын энэ бүсийг чөлөөт агаар мандал гэж нэрлэдэг. Газрын гадарга орчимд агаар турбулент ихтэй мөн өрөвхийлөлттэй байна. Энэ давхаргыг үрэлтийн давхарга буюу хязгаарын үе давхарга гэнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээнд салхины хурдтай хамт салхины өрөвхийлөлтийг мэдээллэдэг. Жишээлбэл: салхи ЗӨ-с 7 м/с , өрөвхийлөлт 13м/с байна г.м.
Энгийн салхины өрөвхийлөлт 20 секундээс бага байх тул өрөвхийлөлтгүй байхад энэ нь дундаж салхинаас богино хугацаатай байна. Мөн салхины хамгийн их ба бага хурдны хоорондын зөрүү хэдэн минутын туршид 16 км/ц буюу түүнээс их үед салхины өрөвхийлөлтийг мэдээллэнэ. Нийт салхины дундаж хурд нэмэгдэхэд өрөвхийлөлт үүсдэг учир гадаа салхи ихтэй байхад өрөвхийлөлтийг мэдээнд тусгаж өгнө.

Эх сурвалж: theweatherprediction.com

March 25, 2020

0 responses on "№7. САЛХИНЫ ӨРӨВХИЙЛӨЛТ"

    Leave a Message

    Your email address will not be published.

    ©EMoU Studio

    Setup Menus in Admin Panel

    WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
    error: Content is protected !!
    X