Тавтай морилно уу ♥

№8. ҮРЭЛТИЙН ХҮЧНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Үрэлт нь цаг уурт нэн чухал хүчний нэг юм. Үрэлтийн хүч салхины хурдыг сааруулаад зогсохгүй үүний чиглэлийг ч мөн өөрчилдөг байна. Агаар мандалд 2 төрлийн үрэлтийн хүч байдаг. Эхнийх нь молекулын үрэлт (үүнийг зууралтын хүч гэж нэрлэдэг) бол дараагийнх нь 2 өөр гадаргын хоорондох үрэлтийн хүч (далай ба газрын гадарга хоорондын үрэлт) юм. Агаарын молекулууд чөлөөтэй урсдаг учраас хоёр өөр гадаргуугийн хоорондох үрэлтийн хүчтэй харьцуулахад зууралтын хүчний ач холбогдол бага юм.
Үрэлтийн хүч салхины хурдыг 20%-иар бууруулна (10 м/с хурдтай салхи 8 м/с болно ). Агаар газрын гадаргатай харилцан үйлчлэлцсэнээр үрэлтийн хүч үүснэ. Тормос гишгэхэд таны машиныг зогсоож буй хүч бол үрэлтийн хүч юм. Хэрэв үрэлтийн хүч гэж байдаггүй байсан бол машин яг л мөсөн дээгүүр явж байгаа мэт зогсолтгүй явсаар байх байсан. Гэтэл агаар хүчийг сулруулахаар үйлчилж байгаа учраас салхины энерги дулааны эсвэл механик энергийн хэлбэрт шилждэг байна. Дулааны энергийг бий болгож буй үрэлтийн хүчний жишээ бол хоёр алгаа хооронд нь хурдан үрэх юм. Хоёр алгаа хурдан үрэх тусам гар тань халуун болж буйг мэдрэх болно. Үрэлтийн хүч салхины хурдыг сааруулахад тэрхүү хурдыг сааруулахад зарцуулагдаж буй энерги механик энергийн хэлбэрт шилжинэ (Үүний нөлөөгөөр модны мөчир найгах, далайн давалгаа бий болох, навчис хийсэх, газрын гадага дээрх аливаа объектод даралт үзүүлэх гэх зэрэг үзэгдлүүд ажиглагдана).
Үрэлтийн хүч агаар мандлын дээд түвшнээс илүү газрын гадарга орчимд (хязгаарын үе давхарга) нэн чухал байдаг. Агаар мандлын дээд түвшинд мод, барилга байгууламж, газрын гадарга, ус зэрэг салхины хурдыг сааруулах хүчин зүйлс байдаггүй учраас салхи газрын гадаргынхаас илүү хүчтэй байдаг. Далайн хар салхин дээр жишээ авъя. Хар салхины хувьд хамгийн хүчэй салхи газарт биш харин хязгаарын үе давхаргаас дээш (850- аас 700 мб хооронд) оршдог. Хязгаарын үе давхаргаас дээшхи ямар ч салхинд үрэлтийн хүч нөлөөлдөггүй байна. Дээд түвшний салхи нэгэн жигд, тэгш хэмээр урсдаг учраас газрын гадарга дээрх салхитай адил өрөвхийлөлт гэж байхгүй. Харин газрын гадарга дээр гадаргын үрэлтийн хүчний нөлөөгөөр “салхины өрөвхийлөлт” үүсдэг.
Үрэлт дараах шалтгаануудын хувьд чухал: (1) хязгаарын үе давхарга дахь агаарыг бага даралттай хэсэгт хуримтлуулах, (2) газрын гадарга адраашил ихтэй учраас усан гадаргатай харьцуулахад үрэлтийн хүч илүү их байна, (3) хүчтэй салхитай үед үрэлтийн хүч үүний хүчийг сааруулж, учирч болзошгүй аюулыг багасгах г.м.

Эх сурвалж: theweatherprediction.com

March 25, 2020

0 responses on "№8. ҮРЭЛТИЙН ХҮЧНИЙ АЧ ХОЛБОГДОЛ"

    Leave a Message

    Your email address will not be published.

    ©EMoU Studio

    Setup Menus in Admin Panel

    WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
    error: Content is protected !!
    X