Тавтай морилно уу ♥

№9. АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУР: нэмэгдүүлэх боломж

Агаар мандал дахь усны уурын эзлэхүүн нь 0 – 4% орчмын хооронд хэлбэлздэг. Дунджаар, агаарт ойролцоогоор 2-3% орчим усны уурын молекул агуулагдана. Агаарт агуулагдах усны уурын хэмжээ бага температуртай (туйлын бүс эсвэл маш хүйтэн цаг агаарт) газар нутагт, тухайлбал туйлын бүсэд маш бага байна. Харин дулаан тропикын бүсийн агаарт усны уурын эзлэх хувь харьцангуй өндөр ойролцоогоор 4% хүрдэг байна.

Яагаад агаарт агуулагдаж буй усны уурын хэмжээ 4%-иас их байж болохгүй гэж?

Агаарт агуулагдаж болох усны уурын тоо хэмжээ нь агаарын температурын утгаар хязгаарлагддаг байна. Агаар мандал дахь усны уурын эзлэхүүн 4% болмогц агаарт конденсацийн процесс явагдаж эхэлнэ (Тропикын бүсийн агаарт ч мөн адил). Усны уурын конденсацийн процесс явагдсанаар агаарт агуулагдаж буй усны уур өтгөрч шингэн төлөвт шилждэг. Энэ процессын нөлөөгөөр усны уурын хэмжээ тодорхой оройн заагаар хумигдаж, түүнээс ихсэх нөхцлөөр хаагдмал хязгаарлалтай болдог ажээ. Дулаан агаар усны уур агуулах чадамж өндөртэй байдаг бөгөөд хэрэв агаарын температур одоо байгаагаас илүү дулаан байсан бол агаарт агуулагдах усны уурын хэмжээ 4%-иас ч их байж болох байлаа.

Уур савссан цайны данхыг төсөөлж үзэцгээе. Данхнаас цай хийж байгааг ажиж байхад нилээд их хэмжээний уур гадагшилдаг. Бидний хувьд агаарт агуулагдаж байгаа усны уурын нягтыг данхан доторхтой адилтган авч үзэж болох юм. Данхан доторх агаарт агуулагдаж байгаа усны уурын хэмжээ 4%-иас их байна.

Хэрэв манай дэлхий дээрх далайнуудыг Сугар гараг дээр аваачсан гэж үзвэл: далайн ус буцлаж, агаар мандалд нягт ихтэй уур бий болно (Сугар гараг дээрх гадаргуугийн температур 482C ба дундаж далайн түвшний даралт 92000 мб (дэлхийгээс 92 дахин их)).
Энэхүү нүсэр их халалт, агаарын хүнд даралтанд агаар мандал дахь усны уур эзлэхүүнээрээ 4%-иас ч хангалттай их байна. Одоогийн байдлаар Сугар гараг дээр мэдэгдэхүйц хэмжээний усны уур байхгүй бөгөөд агаар мандлын 96% нь нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), 3.5% нь азотоос бүрддэг юм.

Төгсгөлд нь хэлэхэд, агаарт хэр их хэмжээний усны уур агуулагдах эсэх нь агаарын температураар тодорхойлогдоно. Агаарын температур их байх тусам агаар мандалд агуулагдах усны уурын эзлэх хувь нэмэгдэнэ.

March 27, 2020

0 responses on "№9. АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУР: нэмэгдүүлэх боломж"

    Leave a Message

    Your email address will not be published.

    ©EMoU Studio

    Setup Menus in Admin Panel

    WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
    error: Content is protected !!
    X