Мэдлэг бүтээх урлан & Сургалт | Цаг агаар & Уур амьсгал & ХАА | Цахим хичээл & е-ном, темплате

Meteorology News and Knowledge

25

Mar'20

Агаарын чийгшил, усны уурын потенциал (нэмэгдүүлэх боломж)

Агаар мандал дахь усны уурын эзлэхүүн нь 0 – 4% орчмын хооронд хэлбэлздэг. Дунджаар, агаарт ойролцоогоор 2-3% орчим усны уурын молекул агуулагдана. Агаарт агуулагдах усны уурын хэмжээ бага температуртай (туйлын бүс эсвэл маш хүйтэн цаг агаарт) газар нутагт, тухайлбал туйлын бүсэд маш бага байна. Харин дулаан тропикын бүсийн агаарт усны уурын эзлэх хувь харьцангуй өндөр ойролцоогоор 4% хүрдэг байна.

Яагаад агаарт агуулагдаж буй усны уурын хэмжээ 4%-иас их байж болохгүй гэж?

Агаарт агуулагдаж болох усны уурын тоо хэмжээ нь агаарын температурын утгаар хязгаарлагддаг байна. Агаар мандал дахь усны уурын эзлэхүүн 4% болмогц агаарт конденсацийн процесс явагдаж эхэлнэ (Тропикын бүсийн агаарт ч мөн адил).… Read the rest “Агаарын чийгшил, усны уурын потенциал (нэмэгдүүлэх боломж)”

Read More

25

Mar'20

Үрэлтийн хүчний үйлчлэл, түүний ач холбогдол

Үрэлт нь цаг уурт нэн чухал хүчний нэг юм. Үрэлтийн хүч салхины хурдыг сааруулаад зогсохгүй үүний чиглэлийг ч мөн өөрчилдөг байна. Агаар мандалд 2 төрлийн үрэлтийн хүч байдаг. Эхнийх нь молекулын үрэлт (үүнийг зууралтын хүч гэж нэрлэдэг) бол дараагийнх нь 2 өөр гадаргын хоорондох үрэлтийн хүч (далай ба газрын гадарга хоорондын үрэлт) юм. Агаарын молекулууд чөлөөтэй урсдаг учраас хоёр өөр гадаргуугийн хоорондох үрэлтийн хүчтэй харьцуулахад зууралтын хүчний ач холбогдол бага юм.
Үрэлтийн хүч салхины хурдыг 20%-иар бууруулна (10 м/с хурдтай салхи 8 м/с болно ). Агаар газрын гадаргатай харилцан үйлчлэлцсэнээр үрэлтийн хүч үүснэ. Тормос гишгэхэд таны машиныг зогсоож буй хүч бол үрэлтийн хүч юм.… Read the rest “Үрэлтийн хүчний үйлчлэл, түүний ач холбогдол”

Read More

25

Mar'20

Салхины өрөвхийлөлт

Салхины хурд хэсэг хугацаанд ихсэхийг салхины өрөвхийлөлт гэж нэрлэнэ. Салхи салхилж байгаа үед өрөвхийлөлт аль ч хугацаанд ажиглагдаж болно. Өрөвхийлөлт гэдэг нь маш богино хугацаанд салхины хурд нэмэгдсэнээс болж үзүүлж буй хүч юм. Өрөвхийлөлт хэрхэн яаж, юунаас болж үүсдэг вэ? Газрын гадаргын дагуу агаар нэгэн жигд хурдаар урсаж чадахгүй болоход өрөвхийлөлт бий болдог. Ургамал бүрхэвч, газрын гадарга, өндөр байшин барилга болон далайн түвшний ялгаатай байдлуудын нөлөөгөөр салхины хурд бусад газар нутгийнхтай харьцуулахад илүү багасдаг. Мөн газрын гадарга орчимд буй агаар тодорхой өндөрт буй агаартай харьцуулахад илүү их үрэлтийн хүчнй нөлөөн дор оршино. Үрэлтийн хүчний нөлөөгөөр газрын гадарга дагуу турбулент салхи бий болж, өрөвхийлөлт үүсэх таатай нөхцөл бүрддэг юм.… Read the rest “Салхины өрөвхийлөлт”

Read More

25

Mar'20

Алсын бараа буюу үзэгдэх орчин

Алсын бараа гэж тодорхой зайд байрлах объект зайнаас ялгарч харагдахыг хэлнэ. Алсын барааг миллээр эсвэл километрээр хэмжинэ. Агаар маш тунгалаг үед хэдэн арван километрийн алсаас аливаа зүйлсийг харж болох учир алсын бараа маш сайн гэж үзэж болно. Тиймээс агаарын найрлага дахь азот, хүчилтөрөгч, аргон зэрэг нь бусад хүчин зүйлс шиг алсын барааг муутгахад нөлөөлдөггүй байна. Алсын бараа буюу үзэгдэх орчинг хязгаарладаг хэд хэдэн шалтгааны талаар товчхон авч үзье.
Манан: Алсын бараа манангаас болж хамгийн ихээр мууддаг байна. Манан бол газарт буусан үүл юм. Үүлтэй үед тэнгэрийг харах боломжгүй байдгийн адилаар манантай үед бүх чиглэл дэх үзэгдэх орчин хязгаарлагддаг. Бөмбөрцөг хэлбэрийн жижиг усны уураас үүлний дуслууд бүрдэж манан үүснэ.… Read the rest “Алсын бараа буюу үзэгдэх орчин”

Read More

25

Mar'20

Шүүдэр унах цэгийн температурыг ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглах нь

Шүүдэр цэгийн температур нь цаг агаарыг урьдчилан мэдээллэхэд ашиглагддаг нэгэн хүчирхэг зэвсэг юм. Агаарт агуулагдаж буй чийгийн хэмжээ ба агаарын ханалтын хувь зэрэг нь температурт ихээхэн нөлөөлдөг. Шүүдэр цэгийн температурыг агаарын минимум буюу хамгийн бага температурыг урьдчилан мэдээллэхэд ашиглана. Шөнийн цагт агаарын хамгийн бага температур тухайн үед ажиглагдсан шүүдэр унах цэгийн температураас илүү хүйтэн байх нь ховорхон тохиолдоно (фронтын нөлөөгөөр өөр агаарын масс ирэхгүй тохиолдолд). Агаарын температур буурсаар шүүдэр цэгийн температуртай ижил болоход нууц дулаан агаарт ялгарч конденсацийн процесс явагдана.
Хэрэв шүүдэр цэгийн температур агаарын температураас бага болвол, агаарын температур шүүдэр цэгийн температуртай ойролцоо байх үеийнхтэй харьцуулахад шөнийн цагт агаар маш хурдан хүйтэрнэ.… Read the rest “Шүүдэр унах цэгийн температурыг ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглах нь”

Read More

25

Mar'20

Орчих мандал дахь агаарын температурын босоо градиент

Орчих мандлын өндөр нэмэгдэх тусам температур буурдаг зүй тогтол ажиглагддаг. Орчих мандал нь газрын гадарга ба завсрын орчих мандлаас (тропикын бүс нутагт ойролцоогоор 150 мб, харин өндөр өргөрөгт 300 мб-н өндөрт оршдог ) ихээхэн хамааралтай байдаг үе давхарга юм. Жилийн аль ч өдөр газрын гадарга болон завсрын орчих мандлын хооронд орчны дундаж градиентээс ялгаатай маш олон төрлийн давхаргууд оршдог (орчны дундаж градиент 6.5 C/км). Харин цаг агаарын зонд буюу шаар хөөргөж температурын босоо (өндрөөшөө) тархалтыг хэмжинэ. Тодорхой нөхцөл дор агаар мандлын градиент (өндрөөшөөх температурын тархалтаар тодорхойлно) хэвийн үеийнхээс хэт их эсхүл бага байдаг.

Орчны градиент хэвийн үеийнхээс бага байдаг жишээ нь ИНВЕРС юм.… Read the rest “Орчих мандал дахь агаарын температурын босоо градиент”

Read More

25

Mar'20

Агаар мандлын холигдолт ба холигдолтын давхарга

Холилт, холигдолт хэмээх нэр томъёо цаг агаарын урьдчилсан мэдээ хэлэлцэх үеэр олонтаа гардаг. Холигдолтын давхарга, агаарын холигдолт гэх мэт нэршлийг бид гарагийн хязгаарын үе давхаргын холигдолтын нөхцөлд хэрэглэнэ. Агаарын давхарга холигдоход агаарыг хооронд нь хутгаж илүү нэгэн төрлийн болгодог. Конвекц гэдэг нэр томъёо ч бас агаарын холигдолт гэсэн утгатай.
Газрын гадарга халсан үед хязгаарын үе давхарга дахь агаар илүү сайн холигддог. Хүйтэн агаарыг бодвол дулаан агаар нягт бага байх учраас яг л устөрөгчийн шаар мэт дээш хөөрч дээд давхаргын агаартай холилдоно. Ингэснээр илүү нэгэн төрлийн шинж чанар бүхий агаарыг бий болгодог байна. Газрын гадарга орчимд байгаа агаар дээд давхаргын агаараас илүү хүйтэн үед агаарын холигдолт үүсэхгүй.… Read the rest “Агаар мандлын холигдолт ба холигдолтын давхарга”

Read More

25

Mar'20

Температурын инверс

Агаарын температур өндрөөшөө дулаарах үзэгдлийг инверс гэнэ. Инверс нь дараах хэд хэдэн тохиолдолд үүсч болно. Үүнд:
1. Их даралтын нөлөөгөөр
2. Орчих мандлын дунд түвшин дэх дулаан агаарын адвекцын нөлөөгөөр
3. Газрын гадаргын цацрагийн хөрөлтийн нөлөөгөөр
4. Томоохон хэмжээтэй хүйтэн усан гадаргуу дээгүүр дулаан агаар байрлах үед
5. Фронтын гаралтай инверс
6. Завсрын орчих мандлын инверс
Эдгээр процессуудыг нэг бүрчлэн нарийвчлан авч үзье.
1. Их даралтын оронд агаар уруудах урсгалтай болж, уруудах үедээ адиабатаар дулаардаг байна. Тухайн уруудаж буй агаарын орчинд агаар ханаагүй байвал уруудаж буй агаар хуурай адиабат градиентээр дулаарна. Их даралтын оронд уруудах хөдөлгөөнд орж буй агаар орчих мандлын бүх түвшинд жигд бус хурдаар уруудана.… Read the rest “Температурын инверс”

Read More
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
error: Content is protected !!