Тавтай морилно уу ♥

Course Directory

Цаг уур – /Удахгүй /

sdsljdsjfijdfndnjddknvxnv dkfmdlkfodkldmvmmdklgf fkmkdmglkflgdfmgkl fdlgdkglkdflg,fd,gvgf,v https://youtu.be/gTgcGlnK1kk  

ХАА: хөрс, ургамал, цаг агаар

Мэдээ боловсруулах, статистик анализ хийх, үр дүнг графикаар дүрслэх алхмууд

Бүрэн төвлөрөл – Үр бүтээмж

Мэдлэг бүтээх дижитал урлан

ыбыбы

2020-2021 Намрын улирал, Агропрогноз (META402 – 2 кр)

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ Хөдөө аж ахуйн цаг уурын хичээлээс олж авсан оюутны мэдлэгийг бататган гүнзгийрүүлэхийн зэрэгцээ орчин үеийн дэвшилтэт арга техникүүдийг ашиглан ХАА-н үйлдвэрлэлд үйлчлэх арга аргачлалуудыг эзэмшүүлэхэд оршино. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА ЦУОШГазрын үндэсний сүлжээнд хэрэглэгддэг ХААЦУ-ын үйлчилгээ, прогноз гаргах суурь аргыг эзэмшинэ. Агаар мандал ба ургамал бүрхэвч хоорондын ус чийгийн болон энергийн солилцоог судалж, ургамлын ургалтын горим, өөрчлөлтийг балансын аргаар тооцоолох аргачлалыг эзэмшинэ. Агро үйлдвэрлэлд зориулж, усалгааны нормын прогноз, тарилтын прогноз, ургацын прогноз, болон хадланд гарах үеийн прогноз, малын жин өсөлтийн прогноз, бэлчээрийн даац багтаамжийг тооцоолох арга аргачлалтай танилцана. Plant growth state based on soil water movement and plant water availability, energy and water exchange between atmosphere and vegetation will be focused. Balance method with Penmann, Penmann-Monteith model will be explained and apply it for predicting plant growth and yield with assistance of mathematical models. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Энэ хичээлийг үзэж дуусгаснаар дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна: ХАА-н прогноз гаргах арга аргачлалууд усалгааны нормын прогноз үр тариа, хүнсний ногоо тариалах прогноз ургамлын ургацын прогноз хадланд гарах үеийн прогноз малын жин өсөлтийн прогноз бэлчээрийн даац багтаамжийг тооцоолох арга аргачлал

2020-2021 Намрын улирал, Хөдөө аж ахуйн цаг уур (META307 – 3 кр)

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА Хөдөө аж ахуйн цаг уурын хичээлээр ургамлын амьдралд гол үүрэгтэй цаг агаарын элементүүдийг судалж цаг агаар, уур амьсгалын нөлөөгөөр ургамлын ургалтанд гарах өөрчлөлт болон физиологи хариу үйлдлийн талаарх мэдлэгийг олж авна. Улмаар ургамлын болон амьтны өсөлт, хөгжлийг прогнозлох аргад суралцахад шаардлагатай суурь мэдлэгийг өөрийн болгоно. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд ус, цаг уурын хүчин зүйлсийн нөлөөлөл, цаг агаарын тааламжгүй үзэгдлүүд, тэдгээрийг таних шинж, тэдгээрээс хамгаалах арга зам, ургамлын ангилал, ботаникийн ба биологийн онцлог, өсөлт хөгжлийн үе шатууд, тэдгээрийг таних шинж, агротехникт цаг уурын нөлөө, ургамал, мал амьтанд хийгдэх ажиглалт, ажиглалт хийх технологийг сурна. Students will gain knowledge of meteorological and climatological systems in relation to yields and vegetation growth. Participating in this class, students will become able to monitoring vegetation and sampling soil moisture in the field. Learn of technical methods for modification of microclimate: wind breaks and shelter belts, irrigation, tillage, mulching, agroforestry systems, etc. Students will achieve basic skills for predicting plant growth stages, yield and production. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Энэ хичээлийг үзэж дуусгаснаар дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна: Хөдөө аж ахуйн цаг уурын /ХААЦУ/ ажиглалтын мэдээ материалд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой зохион байгуулах нөхцлүүдийг тогтоох, үнэлгээ өгөх боломжтой. Хаврын угтвар чийгийн нөөц, бэлчээрийн ургамлын өсөлт хөгжилтийн үе шатыг таньж мэдэх, бэлчээрийн ургац тодорхойлох болон мал хонины жингийн өсөлт, бууралтыг үнэлэх, үндэсний сүлжээнд мэдээлэх аргуудын талаарх ойлголтыг олж авна. Талбайд таримал болон бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт хийх, хөрсний чийгийн дээж авах, хөрсний чийгшил тодорхойлох аргачлалуудыг эзэмшинэ. Цаг агаар-ургамал хоорондын харилцан хамаарлыг талаар үндсэн ойлголт, суурь мэдлэгтэй болно.

Ерөнхий уур амьсгал

Хичээлийн зорилго, ач холбогдол: Уур амьсгалын систем, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, хувьсал өөрчлөгдөл, уур амьсгалын мониторинг, мезо, микро уур амьсгал болон дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөгч байгалийн болон хүний хүчин зүйлс, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтийн байгаль, нийгэмд үзүүлж буй үр дагаврууд, дэлхийн уур амьсгалын загварын талаар тодорхой мэдлэгтэй болж, уур амьсгалын хандлагад дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх чадварыг суулгахад уг хичээлийн зорилго оршино. Хичээлийн агуулга: Монголоор: Уур амьсгал судлалын хөгжил, уур амьсгалын систем, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан нөхцөлдсөн байдал, дэлхийн энергийн баланс, цацрагийн шилжилт, дэлхийн цацаргалт, усны эргэлт, агаарын урсгалууд, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтийн байгаль нийгэмд үзүүлж буй үр дагаврууд, уур амьсгалын мониторинг, уур амьсгалын загвар, түүний үр дүн дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын хандлагын онол, практикийн асуудал хамаарна. Англиар: This course examines how various components of the climate system–the atmosphere, ocean, land, and cry sphere–interact in determining its observed state. Covered topics: observations of the climate system; the earth’s energy balance; atmospheric radiative transfer; the surface energy balance; the hydrologic cycle; atmospheric circulation and its relation to the energy balance; the role of the ocean and the cryosphere. Additional topics, as time permits, will cover climate change, natural and anthropogenic; and computer modeling of climate. Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал: Оюутан энэхүү хичээлийг судалснаар Дэлхийн уур амьсгалын систем, бөмбөрцгийн янз бүрийн бүс нутгийн уур амьсгал Уур амьсгалын системийн мониторинг Далай, агаар мандлын харилцан үйлчлэл Түүхэн болон орчин үеийн уур амьсгал Дэлхийн уур амьсгалын загвар Уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн үндсэн шалтгаан, цаашдын хандлагын талаар тодорхой мэдлэгтэй болсон байна. Upon completion of the subject, students will be able to: Elements of climate systems, ocean cycle and monsoons, natural variability of climate on inter–annual and inter–decadal scales. Paleoclimate, and future climate, developed climate change scenarios and climate change impacts on natural resources and the environment. Impact of climate and extreme climatic events on society. Maintenance of the climate system and monitoring. Global budgets of energy, water, and momentum and their balance. Development of simple, physically-based models of climate and of climate change.  

META 605 – Агроэкосистемийн математик загварчлал 2019-2020 хавар

ХАА-н цаг уур, уур амьсгал, экологийн талаар үндсэн ойлголтыг олж эзэмшсэн оюутан, залуус тус хичээлийг үзвэл зохимжтой. Энэхүү хичээлээр өөрийн мэдлэг ойлголтоо батжуулахаас гадна агроэкосистемийн талаарх цогц мэдлэгийг авч, тус салбарт математик загварчлалын хэрэглээний талаар судална. Энэ курс хичээлийн хүрээнд оюутан өөрийн мэдлэгээ батжуулахаас гадна математик загварын тавил, таарц үнэлэх, загварыг зүгшрүүлэх, загварыг шалгах ба баталгаажуулах онол-практикийн ойлголт, ур чадвар, арга техникүүдээс суралцана. – Мэдлэгийг хэрэглэх, түүнийг практик дээр туршихаас нааш таны толгойн мэдлэг алс холын, тэр байтугай харийн санагдах үе бишгүй. Энэ курс хичээлийг үзэж судалснаар та өнөөгийн болон ирээдүй хойчид Монголын ХАА, газар тариалан, МАА эрхлэгчдийн алсын хөгжил, аль болох байгаль экосистемийн нөөцөд түшиглэсэн, нийгэм-эдийн засгийн гарц гаргалгаа юу болох талаар эргэцүүлэх, өөрийн туршлага, хувь нэмрээ оруулах шаардлага байгааг төр засаг-шийдвэр гаргагчдад нөлөөлөх, улмаар орон нутгийн иргэд нийгэмлэгийн хамтралын хүчийг гүнээ ухамсарлах болно.   Экосистем, хөдөө аж ахуйн /агроэкологийн/ цаг уур, уур амьсгалын талаар үндсэн ойлголтыг олж эзэмшсэн оюутан, залуус тус хичээлийг үзвэл зохимжтой. Та энэ курс хичээлийг онлайнаар 12 сарын турш үзэх боломжтой. Хичээл дундын асуулгыг автоматаар үнэлнэ. Мөн ирцийг тооцно.

Диплом бичих чадварын сургалт

Магистр, докторын оюутнууд хэрхэн судалгааны ажлаа хийж гүйцэтгэх талаар тэр болгон туршлагатай байдаггүй. Туршлага биш юмаа гэхэд энэ талын төсөөлөл, зөв чиглүүлэг, удирдамжгүйгээс маш их цаг зав, энергиэ алддаг.
©EMoU Studio

Setup Menus in Admin Panel

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
error: Content is protected !!