Тавтай морилно уу ♥

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

Хөдөө аж ахуйн цаг уурын хичээлээс олж авсан оюутны мэдлэгийг бататган гүнзгийрүүлэхийн зэрэгцээ орчин үеийн дэвшилтэт арга техникүүдийг ашиглан ХАА-н үйлдвэрлэлд үйлчлэх арга аргачлалуудыг эзэмшүүлэхэд оршино.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

ЦУОШГазрын үндэсний сүлжээнд хэрэглэгддэг ХААЦУ-ын үйлчилгээ, прогноз гаргах суурь аргыг эзэмшинэ.

Агаар мандал ба ургамал бүрхэвч хоорондын ус чийгийн болон энергийн солилцоог судалж, ургамлын ургалтын горим, өөрчлөлтийг балансын аргаар тооцоолох аргачлалыг эзэмшинэ. Агро үйлдвэрлэлд зориулж, усалгааны нормын прогноз, тарилтын прогноз, ургацын прогноз, болон хадланд гарах үеийн прогноз, малын жин өсөлтийн прогноз, бэлчээрийн даац багтаамжийг тооцоолох арга аргачлалтай танилцана.

Plant growth state based on soil water movement and plant water availability, energy and water exchange between atmosphere and vegetation will be focused. Balance method with Penmann, Penmann-Monteith model will be explained and apply it for predicting plant growth and yield with assistance of mathematical models.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

Энэ хичээлийг үзэж дуусгаснаар дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна:

  1. ХАА-н прогноз гаргах арга аргачлалууд

  2. усалгааны нормын прогноз

  3. үр тариа, хүнсний ногоо тариалах прогноз

  4. ургамлын ургацын прогноз

  5. хадланд гарах үеийн прогноз

  6. малын жин өсөлтийн прогноз

  7. бэлчээрийн даац багтаамжийг тооцоолох арга аргачлал

©EMoU Studio

Setup Menus in Admin Panel

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
error: Content is protected !!
X