Мэдлэг бүтээх урлан & Сургалт | Цаг агаар & Уур амьсгал & ХАА | Цахим хичээл & е-ном, темплате

Бичил масштабаас авахуулан маш өргөн хэмжээний томоохон орон зайг хамарсан агаарын массын хэвтээ болон босоо чиглэлд зөөгдөх бүхий л хөдөлгөөнийг агаарын орчил урсгалд хамруулна. Агаарын томоохон орчил хөдөлгөөн үүсэх үндсэн шалтгаан нь энергийн жигд бус хуваарилалтаас энергийг тэнцвэржүүлэх, зөөвөрлөх, тээх явдал юм. Газрын гадаргад агаарын масс хэвтээ чиглэлд зөөгдөх зөөгдлөөр буюу салхиар орчил урсгалын нэгээхэн хэсэгтэй бид бүгд танил байдаг.

Мөн зонхилох зүгийн салхины талаар хүртэл бүгдээрээ зохих ойлголттой байдаг. Тэгэхээр бид салхи хэрхэн яаж үүсдэг талаар, салхины орон газар дэлхийд хэрхэн ямар зүй тогтлоор хуваарилалттай байдаг талаар судалья. Энэ нь салхиар зөөгдөх энергийн урсгалын талаарх мэдлэгийг өгнө. Агаарын орчил урсгалд салхи, пассат салхи,баруун зүгийн салхи, зүүн зүгийн салхи, муссоны буюу улирлын салхи, циклоны ба антициклонлог салхи багтахаас гадна торнадо, орон нутгийн салхи зэрэг цаг зуурын болон газарзүйн онцлогоос ха

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
error: Content is protected !!