Мэдлэг бүтээх урлан & Сургалт | Цаг агаар & Уур амьсгал & ХАА | Цахим хичээл & е-ном, темплате

EMoU StudiO

21

Apr'21

040 Projects MOC

[[000 Home]]
%% – metadata:

  • tags: #project/MOC %%

Projects MOC

[[BSNE]] | [[Herd Pop Model]] | Судалгаа шинжилгээ

[[Мэдлэг Бүтээх Урлан]] EMoU workshop cургалт

Read More

01

Jan'21

Агаарын орчил урсгал

Бичил масштабаас авахуулан маш өргөн хэмжээний томоохон орон зайг хамарсан агаарын массын хэвтээ болон босоо чиглэлд зөөгдөх бүхий л хөдөлгөөнийг агаарын орчил урсгалд хамруулна. Агаарын томоохон орчил хөдөлгөөн үүсэх үндсэн шалтгаан нь энергийн жигд бус хуваарилалтаас энергийг тэнцвэржүүлэх, зөөвөрлөх, тээх явдал юм. Газрын гадаргад агаарын масс хэвтээ чиглэлд зөөгдөх зөөгдлөөр буюу салхиар орчил урсгалын нэгээхэн хэсэгтэй бид бүгд танил байдаг.

Мөн зонхилох зүгийн салхины талаар хүртэл бүгдээрээ зохих ойлголттой байдаг. Тэгэхээр бид салхи хэрхэн яаж үүсдэг талаар, салхины орон газар дэлхийд хэрхэн ямар зүй тогтлоор хуваарилалттай байдаг талаар судалья. Энэ нь салхиар зөөгдөх энергийн урсгалын талаарх мэдлэгийг өгнө. Агаарын орчил урсгалд салхи, пассат салхи,баруун зүгийн салхи, зүүн зүгийн салхи, муссоны буюу улирлын салхи, циклоны ба антициклонлог салхи багтахаас гадна торнадо, орон нутгийн салхи зэрэг цаг зуурын болон газарзүйн онцлогоос ха

Read the rest “Агаарын орчил урсгал”

Read More

16

Jul'20

#1 Review

Abstract. Simulations of the dust cycle and its interactions with the changing Earth system are hindered by the empirical nature of dust emission parameterizations in weather and climate models.

Here we take a step towards improving dust cycle simulations by using a combination of theory and numerical simulations to derive a physically based dust emission parameterization. Our parameterization is straightforward to implement into large-scale models, as it depends only on the wind friction velocity and the soil’s threshold friction velocity. Moreoever, it accounts for two processes missing from existing parameterizations: a soil’s increased ability to produce dust under saltation bombardment as it becomes more erodible, and the increased scaling of the dust flux with wind speed as a soil becomes less erodible.… Read the rest “#1 Review”

Read More

25

Mar'20

Агаарын чийгшил, усны уурын потенциал (нэмэгдүүлэх боломж)

Агаар мандал дахь усны уурын эзлэхүүн нь 0 – 4% орчмын хооронд хэлбэлздэг. Дунджаар, агаарт ойролцоогоор 2-3% орчим усны уурын молекул агуулагдана. Агаарт агуулагдах усны уурын хэмжээ бага температуртай (туйлын бүс эсвэл маш хүйтэн цаг агаарт) газар нутагт, тухайлбал туйлын бүсэд маш бага байна. Харин дулаан тропикын бүсийн агаарт усны уурын эзлэх хувь харьцангуй өндөр ойролцоогоор 4% хүрдэг байна.

Яагаад агаарт агуулагдаж буй усны уурын хэмжээ 4%-иас их байж болохгүй гэж?

Агаарт агуулагдаж болох усны уурын тоо хэмжээ нь агаарын температурын утгаар хязгаарлагддаг байна. Агаар мандал дахь усны уурын эзлэхүүн 4% болмогц агаарт конденсацийн процесс явагдаж эхэлнэ (Тропикын бүсийн агаарт ч мөн адил).… Read the rest “Агаарын чийгшил, усны уурын потенциал (нэмэгдүүлэх боломж)”

Read More

25

Mar'20

Үрэлтийн хүчний үйлчлэл, түүний ач холбогдол

Үрэлт нь цаг уурт нэн чухал хүчний нэг юм. Үрэлтийн хүч салхины хурдыг сааруулаад зогсохгүй үүний чиглэлийг ч мөн өөрчилдөг байна. Агаар мандалд 2 төрлийн үрэлтийн хүч байдаг. Эхнийх нь молекулын үрэлт (үүнийг зууралтын хүч гэж нэрлэдэг) бол дараагийнх нь 2 өөр гадаргын хоорондох үрэлтийн хүч (далай ба газрын гадарга хоорондын үрэлт) юм. Агаарын молекулууд чөлөөтэй урсдаг учраас хоёр өөр гадаргуугийн хоорондох үрэлтийн хүчтэй харьцуулахад зууралтын хүчний ач холбогдол бага юм.
Үрэлтийн хүч салхины хурдыг 20%-иар бууруулна (10 м/с хурдтай салхи 8 м/с болно ). Агаар газрын гадаргатай харилцан үйлчлэлцсэнээр үрэлтийн хүч үүснэ. Тормос гишгэхэд таны машиныг зогсоож буй хүч бол үрэлтийн хүч юм.… Read the rest “Үрэлтийн хүчний үйлчлэл, түүний ач холбогдол”

Read More

25

Mar'20

Салхины өрөвхийлөлт

Салхины хурд хэсэг хугацаанд ихсэхийг салхины өрөвхийлөлт гэж нэрлэнэ. Салхи салхилж байгаа үед өрөвхийлөлт аль ч хугацаанд ажиглагдаж болно. Өрөвхийлөлт гэдэг нь маш богино хугацаанд салхины хурд нэмэгдсэнээс болж үзүүлж буй хүч юм. Өрөвхийлөлт хэрхэн яаж, юунаас болж үүсдэг вэ? Газрын гадаргын дагуу агаар нэгэн жигд хурдаар урсаж чадахгүй болоход өрөвхийлөлт бий болдог. Ургамал бүрхэвч, газрын гадарга, өндөр байшин барилга болон далайн түвшний ялгаатай байдлуудын нөлөөгөөр салхины хурд бусад газар нутгийнхтай харьцуулахад илүү багасдаг. Мөн газрын гадарга орчимд буй агаар тодорхой өндөрт буй агаартай харьцуулахад илүү их үрэлтийн хүчнй нөлөөн дор оршино. Үрэлтийн хүчний нөлөөгөөр газрын гадарга дагуу турбулент салхи бий болж, өрөвхийлөлт үүсэх таатай нөхцөл бүрддэг юм.… Read the rest “Салхины өрөвхийлөлт”

Read More

25

Mar'20

Алсын бараа буюу үзэгдэх орчин

Алсын бараа гэж тодорхой зайд байрлах объект зайнаас ялгарч харагдахыг хэлнэ. Алсын барааг миллээр эсвэл километрээр хэмжинэ. Агаар маш тунгалаг үед хэдэн арван километрийн алсаас аливаа зүйлсийг харж болох учир алсын бараа маш сайн гэж үзэж болно. Тиймээс агаарын найрлага дахь азот, хүчилтөрөгч, аргон зэрэг нь бусад хүчин зүйлс шиг алсын барааг муутгахад нөлөөлдөггүй байна. Алсын бараа буюу үзэгдэх орчинг хязгаарладаг хэд хэдэн шалтгааны талаар товчхон авч үзье.
Манан: Алсын бараа манангаас болж хамгийн ихээр мууддаг байна. Манан бол газарт буусан үүл юм. Үүлтэй үед тэнгэрийг харах боломжгүй байдгийн адилаар манантай үед бүх чиглэл дэх үзэгдэх орчин хязгаарлагддаг. Бөмбөрцөг хэлбэрийн жижиг усны уураас үүлний дуслууд бүрдэж манан үүснэ.… Read the rest “Алсын бараа буюу үзэгдэх орчин”

Read More

25

Mar'20

Шүүдэр унах цэгийн температурыг ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглах нь

Шүүдэр цэгийн температур нь цаг агаарыг урьдчилан мэдээллэхэд ашиглагддаг нэгэн хүчирхэг зэвсэг юм. Агаарт агуулагдаж буй чийгийн хэмжээ ба агаарын ханалтын хувь зэрэг нь температурт ихээхэн нөлөөлдөг. Шүүдэр цэгийн температурыг агаарын минимум буюу хамгийн бага температурыг урьдчилан мэдээллэхэд ашиглана. Шөнийн цагт агаарын хамгийн бага температур тухайн үед ажиглагдсан шүүдэр унах цэгийн температураас илүү хүйтэн байх нь ховорхон тохиолдоно (фронтын нөлөөгөөр өөр агаарын масс ирэхгүй тохиолдолд). Агаарын температур буурсаар шүүдэр цэгийн температуртай ижил болоход нууц дулаан агаарт ялгарч конденсацийн процесс явагдана.
Хэрэв шүүдэр цэгийн температур агаарын температураас бага болвол, агаарын температур шүүдэр цэгийн температуртай ойролцоо байх үеийнхтэй харьцуулахад шөнийн цагт агаар маш хурдан хүйтэрнэ.… Read the rest “Шүүдэр унах цэгийн температурыг ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглах нь”

Read More
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
error: Content is protected !!