Мэдлэг бүтээх урлан & Сургалт | Цаг агаар & Уур амьсгал & ХАА | Цахим хичээл & е-ном, темплате

All about meteorology, Meteorology News and Knowledge

Шүүдэр унах цэгийн температурыг ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглах нь

Шүүдэр цэгийн температур нь цаг агаарыг урьдчилан мэдээллэхэд ашиглагддаг нэгэн хүчирхэг зэвсэг юм. Агаарт агуулагдаж буй чийгийн хэмжээ ба агаарын ханалтын хувь зэрэг нь температурт ихээхэн нөлөөлдөг. Шүүдэр цэгийн температурыг агаарын минимум буюу хамгийн бага температурыг урьдчилан мэдээллэхэд ашиглана. Шөнийн цагт агаарын хамгийн бага температур тухайн үед ажиглагдсан шүүдэр унах цэгийн температураас илүү хүйтэн байх нь ховорхон тохиолдоно (фронтын нөлөөгөөр өөр агаарын масс ирэхгүй тохиолдолд). Агаарын температур буурсаар шүүдэр цэгийн температуртай ижил болоход нууц дулаан агаарт ялгарч конденсацийн процесс явагдана.
Хэрэв шүүдэр цэгийн температур агаарын температураас бага болвол, агаарын температур шүүдэр цэгийн температуртай ойролцоо байх үеийнхтэй харьцуулахад шөнийн цагт агаар маш хурдан хүйтэрнэ. Ийм учраас хуурай бүс нутгууд ялангуяа өндөрлөг тал газар ба говь цөлийн бүс нутгуудад өдөр, шөнийн температур (агаарын минимум ба максимум температур) хоорондын ялгаа асар их байдаг. Харин эргийн ойролцоох чийглэг бүсэд өдөр, шөнийн агаарын температурын ялгаа маш бага байна. Хэрэв агаар дахь чийгийн агууламж их байвал газрын гадаргаас туяарсан урт долгионт цацраг буцаад гадаргууг чиглэн цацардаг байна.
Усны уур бол нэг төрлийн хүлэмжийн хий юм. Яг ижил өндөр ба өргөрөгт орших чийглэг газрууд, хуурай газруудтай харьцуулахад маш дулаан агаарын бага температуртай байдаг нь усны ууртай холбоотой. Хэрэв шүүдэр өглөөгүүр их өтгөн байвал, шүүдэргүй байх үеийн нөхцөлтэй харьцуулахад температур тийм ч хурдан дулаарч чадахгүй. Яагаад гэвэл шүүдэр ууршсанаар хүрээлэн буй орчны температурыг хүйтрүүлнэ (нууц дулааныг өөртөө шингээдэг). Хэдийгээр нарны гэрэл ууршилтаар бий болж буй хүйтнийг дулааруулах боловч ямар ч шүүдэргүй байгаа газрын температураас илүү дулааруулж чаддаггүй байна. Модноос уурших ууршилт ч мөн нууц дулааныг өөртөө шингээнэ. Тиймээс чийглэг бүс нутагтай яг ижил өндөр, өргөрөгт орших хуурай газар нутагт агаарын хамгийн их (өдрийн хугацааны) температур яагаад илүү дулаан байдгийн үндсэн шалтгаан нь энэ юм.
Эх сурвалж: theweatherprediction.com

Сошиалд Хуваалцах
Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Холбоотой мэдлэг

Э. Мөнхцэцэг

Цаг уурч, Уур амьсгал судлаач, Багш, Онлайн контент бүтээгч

Тавтай морилно уу. Таны тус дэмээр “Мэдлэг бүтээх урлан – EMoU Studio”-гийн дүр зураг бага багаар хэлбэржсээр, биелэлээ олж байгаа гэдэгт та итгэж байна уу. Та бол тус  урлангийн нэгэн эс, эд ширхэг нь билээ. Цаг үргэлж байнга дэмждэгт баярлалаа.

E. Munkhtsetseg
Онцлох сэдвүүд
Онцлох сургалт

Мэдлэг бүтээх дижитал урлан

6 долоо хоногийн сургалт воркшоп
Цахим үйлчилгээ
WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
error: Content is protected !!